2017 3 27 –ны өдөр Онцгой байдлын ерөнхий газраас сургалт семинар явууллаа


2017 3 27 –ны өдөр Онцгой байдлын ерөнхий газрын Ахлах дэслэгч  ╜.Алтанзагас ирж сургалт семинар явууллаа. 

Одон орон, геофизикийн судалгааны төвийн гаргасан судалгаагаар Улаанбаатар хотыг тойрсон газар хөдлөлтийн идэвхтэй зургаан бүс байдаг аж. 

Тодруулбал, Хустай, Авдрант, Мөнгөн морьт, Эмээлт, Гүнжийн ам, Шархай гэсэн зургаан газрыг идэвхтэй бүсээр тооцож байна.
Үүнээс хамгийн ойрхон нэгж талбар болох Гүнжийн хагарал нь 10-20 км сунаж тогтсон байдаг бөгөөд энэ хэсэгт 6,5 магнитуудын хүчтэй газар хөдлөх магадлалтайг судалж тогтоожээ. Газар хөдлөлтийн идэвхтэй бүсээр Эмээлт орчмыг мөн нэрлэж байна. Энэ хэсэгт тогтсон хагарал 35 км сунаж тогтсон байх ба 6,5-7 мангитуудын хүчтэй газар хөдлөх магадлалтай гэв.

Цаашилбал, Хустайн хагарлын хувьд 7,8 магнитуудын хүчтэй газар хөдлөх, Авдрантын хагарал 50 км урт сунаж тогтсон ба 7,1-7,2 магнитуудын хүчтэй газар хөдлөх, Шархайн хагарал 50 км урт сунаж тогтсон ба 7,1-7,2 магнитуудын хүчтэй газар хөдлөх магадлалтай гэнэ. Мөн 90 км урт сунаж тогтсон Мөнгөн морьт-ын хагарал орчимд 7 магнитуудын хүчтэй газар хөдлөх магадлалтай гэж Одон орон, геофизикийн судалгааны төвийн судлаачид үзжээ.

Холбоос: Онцгой байдлын ерөнхий газар http://nema.gov.mn/
 
                Нийслэлийн Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтэс http://hudobh.ub.gov.mn/