М маягтуудын хэлэлцүүлэг зохион байгууллаа

          "Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн" нь 2018 оны 05 сарын 11-ны өдөр "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" төрийн өмчит хувьцаат компаний хурлын зааланд   эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээж авах ажлын м маягтуудын хэлэлцүүлгээ амжилттай зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийн үеэр олон олон салбарын инженерүүд илтгэл тавьж саналаа солилцсон юм.   

          Тус хэлэлцүүлгийг Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван үг хэлж эхлүүлж, ЭХЭЗХүрээлэнгийн захирал М.Түмэнжаргал хөтөлж явуулсан юм. Хэлэлцүүлэгт Эрчим хүчний яамнаас БХЗГ-ын Цахилгааны хэлтсийн дарга  С.Цэрэнжамц, Хуулийн хэлтсийн дарга Л.Нямдорж, Хяналт шинжилгээ дотоод аудитын газрын мэргэжилтэн Д.Мөнхжаргал, Д.Ариунзул,  “УБЦТС” ТӨХК-с шинэ холболтын инженер П.Даваадорж, шинэ холболтын инженер Д.Даваатамир, Техникийн бодлогын ахлах инженер Б.Аззаяа,  Тоолуурын хэсгийн ахлагч Н.Батцэнгэл, мэргэжилтэн Г.Мөнхболд, техникийн бодлогын хэлтсийн ахлах инженер А.Амаржаргал, ДДС-аас инженерийн албаны дарга Б.Хүрэлтогоо, ДДЦС-с ерөнхий инженер Б.Хаш-Эрдэнэ, ББЭХС-с ерөнхий инженер Д.Ганхүлэг, УБДС-с хэрэглэгчийн борлуулалт, ашиглалтын 2-р хэсгийн инженер  У.Наранхишиг, ДЦС-3 Засвар хяналтын албаны ахлах инженер Л.Батдорж, ЦДҮС-с Техникийн бодлого зохицуулах хэлтсийн үр ашиг, судалгаа тооцооны инженер А.Эрдэнэбилэг, Техникийн бодлого зохицуулалтын хэлстийн дарга Б.Энхбат, БЗӨБЦТС-с техникийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Мөнхтулга, СЭХҮТөвөөс Г.Соронзонболд, ЭХХТөвөөс Захиалагч, хяналтийн хэлтсийн цахилгаан тоноглол хяналтын инженер А.Бадрал, ДЦС-4-н хяналтын албаны дарга эрчим хүчний аудитор Ц.Насагдорж нар орлцсон бол ЭХЭЗХүрээлэнгээс стандарт, норм нормативын хэлтсийн дарга Х.Самбалхүндэв, норм нормативын секторын ахлагч П.Оюунгэрэл, Бодлого судалгааны хэлтсийн мэргэжилтэн Л.Ганхуяг, нар тус тус оролцсон юм.