Монголын эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн хамтарсан хурал БНСУ-ын Улсан хотод болж өнгөрлөө

 


Энэ удаагийн хамтарсан хурлыг Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн зохион байгуулсан бөгөөд тус хүрээлэнгийн Улсан хот дахь төв байрандаа зохион байгуулав. 2018 онд болж буй KEEI-MEEI хамтарсан хурал нь “Газрын тос ба Эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны бодлого” гэсэн ерөнхий сэдэвтэйгээр 2018 оны 7-р сарын 19-20-ны хооронд амжилттай болж өнгөрлөө.

БНСУ-ын Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн ажлын байртай танилцаж байгаа нь. 
Зүүн гар талаас хэлтсийн дарга доктор КИМ Кюунг Сул, МЭХЭЗХүрээлэнгийн захирал М.Түмэнжаргал, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга доктор ПАК Ёонгдук, МЭХЭЗХүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Р.Энхтүвшин

Гадаад хамтын ажиллагааны газрын дарга доктор ПАК Ёонгдук-н өрөө

 

Монголын эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн талаас тус хүрээлэнгийн захирал М.Түмэнжаргал, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Р.Энхтүвшин, эрдэм шинжилгээний ажилтан Б.Саруултөр, С.Насанжаргал, О.Батсайхан нар оролцлоо.
БНСУ-ын Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгээс шинэ ерөнхийлөгч Чо Ёонгсунг /Youngsung CHO/, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга доктор ПАК Ёонгдук /Youngduk PAK/, хэлтсийн дарга доктор КИМ Кюунг Сул /Kyungsool KIM/, ахлах эрдэм шинжилгээний ажилтан Шин Сангёон /Sangyoon SHIN/, Ёо Хаксик /Haksik YOO/, Лээ Сунгкюу /Sungkyu LEE/ болон бусад БНСУ-ын Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтангууд оролцлоо. Мөн БНСУ-ын үндэсний газрын тосны корпорациас менежер /Junho Lee/,  орлогч менежер /Jihee Eom/ нар оролцсон юм.

Нээлтийн арга хэмжээний үеэр  харилцан бэлэг солилцож дурсгалын зургаа татуулав.

БНСУ-ын Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгээс шинэ ерөнхийлөгч Чо Ёонгсунг /Youngsung CHO/ болон Монголын эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн захирал М.Түмэнжаргал 

Монголын Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн БНСУ-ын Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн хамтарсан хурлын дурсгалын зураг 2018 он

Эхний сэдэв  ”Эрчим хүчний бодлого” үндсэн сэдвийн хүрээнд БНСУ-ын Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан  Хаксик Ёоо “БНСУ-ын эрчим хүчний бодлого ба үндсэн асуудлууд”, Монголын эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгээс эрдэмтэн нарийн бичгийн дарга Р.Энхтүвшин “Монголын эрчим хүчний бодлого ба үндсэн асуудлууд” сэдвээр илтгэл тавив.

МЭХЭЗХүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, бодлого судалгааний хэлтсийн дарга Р.Энхтүвшин

Ахлах эрдэм шинжилгээний ажилтан Ёо Хаксик /Haksik YOO/

Хоёр дахь сэдэв “Газрын тосны салбарын өнөөгийн байдал” үндсэн сэдвийн хүрээнд Солонгосын талаас эрдэм шинжилгээний ажилтан Санг Ёоон Шин “БНСУ-ын газрын тосны салбарын одоогийн нөхцөл байдал”, Монголын эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн талаас Бодлого судалгааны хэлтсийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Саруултөр “Монголын Газрын тосны салбарын одоогийн нөхцөл байдал”-н талаар илтгэл тавив.

Ахлах эрдэм шинжилгээний ажилтан доктор Шин Сангёон /Sangyoon SHIN/

Бодлого судалгааны хэлтсийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Саруултөр

Гурав дахь сэдэв “Зүүн хойд Азийн бүс нутгуудын эрчим хүчний холболт” үндсэн сэдвийн хүрээнд БНСУ-ын Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн ахлах эрдэм шинжилгээний ажилтан Сүнгкю Лээ “БНСУ-ын Зүүн Хойд Азийн бүс нутгуудын эрчим хүчний сүлжээнд холбогдох хэтийн төлөв”, Монголын эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн талаас эрдэм шинжилгээний ажилтан О.Батсайхан “Монгол улсын Зүүн Хойд Азийн бүс нутгуудын эрчим хүчний сүлжээнд холбогдох хэтийн төлөв” сэдвээр тус тус илтгэл тавив.

Ахлах эрдэм шинжилгээний ажилтан Лээ Сунгкюу /Sungkyu LEE/

Эрдэм шинжилгээний ажилтан О.Батсайхан


Хуваарийн дагуу 2018 оны 7-р сарын 20-ны өдөр “Улсан” хотын “SK” компанийн газрын тос боловсруулах үйлдвэрүүдтэй танилцах аялал хийсэн юм.

Энэхүү БНСУ-ын газрын тос боловсруулах  “SK” үйлдвэрүүд нь анх 1953 онд “Sunkyoung Textiles” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж 1980 БНСУ-ын газрын тосны корпорац “YuKong”-г нэгтгэн, 1988 оноос Гадаадын газрын тосны талбайгаас түүхий газрын тос амжилттай олборлож байжээ. 2014 CK инноваци компани нь АНУ-ын газрын тос үйлдвэрлэх талбайг ажиллуулах эрх аваад байна. Одоогоор далайн гарцаараа түүхий газрын тосыг ОХУ, Индонез болон ойрх дорнодын орнуудаас импортолж боловсруулан LPG хий, бензин, дизель түлш, керосин, нафта, тос тослох материалууд, хүнд газрын тосны бүтээгдэхүүнүүд зэргийг үйлдвэрлэдэг байна.