Нийгмийн даатгалын газраас тус Хүрээлэнд сургалт семинар явууллаа.

2018 оны 10 -сарын 24-ны өдөр Нийгмийн даатгалын газраас Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ахлах байцаагч Н.Хүрэлбаатар ирж нийгмийн даатгалын талаар дэлгэрэнгүй танилцуулсан семинар явууллаа.

Уг семинараар нийгмийн даатгалын төрөл хэлбэр, нийгмийн даатгалын хувь хэмжээ /он оноор/, Хөдөлмөрийн хөлснөөс төлөх шимтгэлийн хувь , Эрүүл мэндийн даатгалаас хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл, санхүүжилтийн хэмжээ, Òýòãýìæèéí äààòãàл, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, Жирэмсний, амаржсаны тэтгэмж, Оршуулгын тэтгэмж, Өндөр насны тэтгэвэр тогтоох болзол , Нэрийн дансанд бүртгэсэн орлогод тооцох  жилийн хүүгийн хэмжээ , Тэтгэврийн тооцоолол, Тахир дутуугийн тэтгэвэр, Тэжээгчээ алдсаны тэтгэвэр,  Цалин өсгөх итгэлцүүр, ¯ОМШӨ-ний äààòãàëûí ñàíгаас олгох төлбөрүүд, Хөдөлмөрийн хүнд нөхцлүүд гэх мэт олон сэдвээр дэлгэрэнгүй танилцуулга хийж асуултуудад хариулт өгөв.

Дэлгэрэнгүй мэдээллийг Нийгмийн даатгалын газрын веб хуудаснаас авна уу. http://www.ndaatgal.mn/v1/