НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

Ажлын байрны нэр: Стандарт, норм нормативын хэлтсийн Норм нормативын секторт Цахилгаан шугам сүлжээ, дэд станцын асуудал хариуцсан Инженер, техникийн ажилтан

Ерөнхий шаардлага: Орос хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй

Мэргэжил: Цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Туршлага:   

Норм норматив /Цахилгаан шугам сүлжээ, дэд станцын ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, журам боловсруулж байсан, барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан туршлагатай/-ын талаар туршлагатай байх

Цахилгаан эрчим хүчний хэмжүүрийн багаж “Энерго анализатор” дээр ажиллах чадвартай, ажиллаж байсан туршлагатай байх  

Ур чадварын шаардлага: Цахилгаан шугам, сүлжээ, дэд станцын угсралтын технологийн баримт бичиг боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэсэн  5 доошгүй жилийн туршлагатай байх

Тусгай шаардлага:

Санаачилагатай, хурдан шуурхай, хувийн зохион байгуулалт сайтай  , ёс зүйтэй  
Баримт бичиг боловсруулах, багаар болон бие даан ажиллах чадвартай

Бүрдүүлэх материал:

Ажилд орохыг хүссэн өргөдөл /гараар бичсэн/
Төрийн албан хаагчийн анкет /1 дүгээр маягт/
Иргэний үнэмлэхийн хуулбар
Дээд боловсролын диплом, сертификатын хуулбар /эх хувийг авчрах/
Гурван үеийн намтар
Урьд нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
Сүүлийн 3 сард авaхуулсан цээж зураг 2 хувь
Ажилласан жилийг нотлох нийгмийн даатгалын дэвтэр

Шаардлага хангасан ажил горилогчид материалаа 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 17:30 цаг хүртэл tsanlig@meei.energy.gov.mn цахим хаягаар болон “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨҮГ-ын 403 тоот өрөөнд ирүүлнэ үү.

Жич: Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчтой холбоо барьж ярилцлагад урих ба бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй.

Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, Х.Чингүнжавын гудамж, “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨҮГ-ын байр

Утас: 976-76110789, 976-88088529, 88109805

Цахим шуудан: tsanlig@meei.energy.gov.mn

Вэб сайт: http://meei.energy.gov.mn/