Эрчим хүчний салбарын нээлттэй өдөрлөг боллоо

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласны дагуу Засгийн үйл ажиллагааг сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийг энэ сарын 16-27-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан.

Хуваарийн дагуу Эрчим хүчний салбарын нээлттэй өдөрлөг 2019.09.26-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж тус арга хэмжээнд салбарын 30 гаруй үйлдвэр компани оролцсон байна. "Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн" ТӨҮГ нь тус хүрээнд эрхэлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж, бэлтгэлийг ханган амжилттай оролцлоо.