“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2017” сэдэвт өдөрлөгт оролцох

Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэх, үйл ажиллагааг нь иргэдэд сурталчилах, импортыг орлох бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдийг дэмжих, хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг идэвхижүүлэх замаар эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах ажил хэрэгч хамтын ажиллагааг өрнүүлэх зорилготойгоор 2017 оны 4 дүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд “Монгол Брэнд Экспо” ХХК-ны Тэнгэр плаза төвд зохион байгуулагдах “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2017” өдөрлөгт манай байгууллага оролцоно.

Та бүхэн тус өдөрлөг дээр ирж манай байгууллагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ирж сонирхоно уу.

Манай байгууллага 53-р повилонд үйл ажиллагаагаа танилцуулна.