Эрчим хүчний салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг" болно

Тус арга хэмжээнд:

 “УБЦТС" ТӨХК, “УБДС" ТӨХК, “ЦДҮС" ТӨХК , “ДЦС-4" ТӨХК , "ДЦС-3” ТӨХК , “ДЦС-2" ТӨХК , “ЭХХТөв” ТӨҮГ, “ДҮТ" ХХК ,"ЭXЭ3X" ТӨҮГ, “СЭХҮГ" ТӨҮГ , “Эм Си Эс интернейшнл" ХХК, “Кпиен энержи' XXK,  “Солер пауэр" ХХК, “ДСЦТС" ХК, “ЭБЦТС” ТӨХК, “БЗӨБЦТС" ТӨХК, “ЭДЦС” ТӨХК,  “ДДЦС” ТӨХК,  “ДДС" ТӨХК, “Багануур” ХК, “Шивээ-Овоо" ХК

Эрчим хүчний салбарын үйл ажиллагаа болон тоног төхөөрөмж, машин механизмыг иргэдэд сурталчлах зорилгоор 2017 оны 6-р сарын 12, 13-ны өдөр "Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгуулагдах гэж байна. Тус өдөрлөгт манай "Эрчим  хүчний эдийн засгийн хүрээлэн " нь ажлын хэсэгт орж ажиллаж байна.

Нээлтийн арга хэмжээнд:

  • Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдрийг нээж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ган-хүү үг хэлнэ.
  • Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдрийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэндчилгээ дэвшүүлнэ. Нээлттэй хаалганы арга хэмжээнд оролцож буй байгууллагуудыг танилцуулах
  • Нээлтийн арга хэмжээнд зориулсан урлагийн тоглолт /Салбарын ажилтан албан хаагчид/