"Шинжлэх ухаан, технологи, инноваци-2017" үзэсгэлэнд оролцож байна


Энэ жилийн  “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2017” үзэсгэлэн СТӨ-ний Уран зургийн галерейн 3 давхарт 11 сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулагдах ба иргэд Та бүхэн хүрэлцэн ирж монгол эрдэмтэн, судлаач, гарааны компаниудын эрдэм шинжилгээний инновацийн бүтээгдэхүүнийг сонирхохын ялдамд шинэ дэвшилтэт технологийн үр дүнгээс гарсан бүтээгдэхүүний дээжээс худалдан авч, зохиогч эрдэмтэдтэй нүүр тулан уулзах боломжтой юм.

Энэхүү үзэсгэлэнд манай "Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн"-ийн "Эрдэм шинжилгээ бодлого судалгааны хэлтэс"-н ажилчид "Сэргээгдэх эрчим хүчний зөөврийн эх үүсвэр” –ийн төслөөрөө оролцож байгаа юм.

Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн захирал М.Түмэнжаргал мэндчилгээ дэвшүүллээ.

 

Тус үзэсгэлэнд эрдэм шинжилгээний 27 хүрээлэн, төв, корпорациас  гадна 11  их, дээд сургууль, лаборатори, гарааны 19 компани, хувийн хэвшлийн 14 компани, төрийн бус байгууллага, гадаадтай хамтарсан  төслийн 21 удирдагч, мэдээллийн технологийн 5 компани нийт 97 байгууллага доод тал нь 5-10 гаруй нэрийн инновацийн бүтээгдэхүүнээрээ оролцох юм. Тус үзэсгэлэнд нийт 97 байгууллага доод тал нь 5-10 гаруй нэрийн инновацийн бүтээгдэхүүнээрээ оролцож байна.