“Экспэртүүдийн хамтарсан судалгааны багийн уулзалт” сэдэвт семинарт оролцлоо

 

 БНХАУ-ын Шанхай хотноо 2017 оны 11 дугаар сарын 29-нээс 12 сарын 3-ны өдрийг хүртэл БНСУ-ын Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн санаачилгаар зохион байгуулагдаж буй “Экспэртүүдийн хамтарсан судалгааны багийн уулзалт” сэдэвт семинарт 4 хоногийн хугацаатай болж өнгөрлөө.

     Уг багийн уулзалт БНСУ-ын Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, ОХУ-ын Эрчим хүчний системийн хүрээлэн, БНХАУ-ын Эрчим хүчний судалгааны хүрээлэн, МУ-ын Эрчим хүчний эдийн засгийн томилогдсон экспертүүд  болон Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнг төлөөлөн тус хүрээлэнгийн эрчим хүчний экспертээр томилогдон ажиллаж буй Б.Саруултөр нар оролцлоо.

     Хурлаар БНСУ-ын Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн санхүүжилтээр гүйцэтгэж буй Монгол Улсын эрчим хүчний өнөөгийн байдал, хэтийн төлөвлөгөөний талаарх 2017 оны эцсийн тайланг албан ёсоор хүлээлгэн өгөв. 

     Экспертүүдийн хурлаар ЗХА-ын улс орнуудын эрчим хүчний өнөөгийн байдал, ирээдүйн талаарх бодлого, тухайн улс орон болон ЗХА-д хэрэгжиж байгаа хамтарсан төслүүдийг хэлэлцэж мэдээллээ солилцов. Улс орон бүрийн экспертүүд өөрийн бэлдэж ирсэн илтгэлээ тавьж танилцуулсан юм. 

     БНСУ-ын Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн болон МУ-ын Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн хооронд хамтран хэрэгжих сургалт судалгааны ажлын талаар хэлэлцлээ. 2018 онд хэрэгжүүлэх судалгааны төслийг улс орон бүр “Газрын тосны өнөөгийн байдал, хэтийн чиг хандлага” сэдвээр хийхээр болсон юм. 

     Мөн ОХУ-ын Эрчим хүчний системийн хүрээлэнтэй цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож амжилттай үр дүнд хүрлээ.