ЭХЭЗХүрээлэнгийн ахмадын өдөрлөг болж өнгөрлөө


2018 оны 2 сарын 12-ны өдөр Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн захирал М.Түмэнжаргал тэтгэвэрт гарсан ахмад ажилчид албан хаагчдадаа хүндэтгэл үзүүлж уулзалт өдөрлөг зохион байгууллаа. 

Энэхүү өдөрлөгт 59 жилийн түүхт тус хүрээлэнгийн үе үеийн ахмад ажилчин албан хаагчдаас эдийн засагчаар 21 жил ажилласан Л.Баасанхүү, шугамын инженер зураг төслийн инженерээр 41 жил ажилласан Ё.Бадамсамбуу, шугамын инженерээр 18 жил ажилласан Н.Бадамханд, ЭХЭЗХүрээлэнгийн зөвлөх 29 жил захирлаар ажиллаж байсан М.Бум-Аюуш,  зураг төслийн ерөнхий инженерээр 27 жил ажилласан Ц.Дорж, хөдөлмөр зохион байгуулалт хөдөлмөрийн нормын чиглэлээр 14 жил ажилласан С.Лувсанхүү, жижүүрээр 27 жил ажилласан Б.Мэндбаяр, Зураг төслийн инженерээр 27 жил ажилласан Н.Оюунбилэг, үйлчлэгчээр ажиллаж байсан В.Оюунчимэг, нярваар 27 жил ажилласан Ш.Рэнцэнбадам, зураг төслийн инженерээр 27 жил ажилласан одоо ч гэрээт ажилтнаар ажиллаж буй Н.Сарантуяа, ерөнхий инженерээр 27 жил ажилласан М.Түмэнбаяр мөн зураг төслийн инженерээр 25 жил ажилласан М.Эрдэнэчимэг нар хүрэлцэн ирсэн байлаа. Зарим ахмадууд нь хүрэлцэн ирж амжихгүйгээ мэдэгдээд ирээгүй байлаа. 
Хүрээлэнгийн зүгээс Ахмад ажилчид албан хаагчдаа угтан Захирал М.Түмэнжаргал болон Төсөл хөтөлбөрийн хэлтсийн дарга Р.Батцэцэг, Норм нормативын секторын ахлагч П.Оюунгэрэл, Зураг төслийн ахлах инженер Ш.Энхбаатар, Захиргаа удирдлагын албаны дарга Б.Цэцэгсайхан, Хууль хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Мөнгөнчимэг, Нягтлан бодогч Д.Баярсайхан, Стандартын секторын ЭША С.Насанжаргал, Зураг төслийн инженер Д.Тэнүүн, Захирлын туслах Ж.Бадамлянхуа, үйлчлэгч Ц.Бурмаа нар байлаа.