Геологийн хэмжилт болон зураглалыг боловсруулах ажилд хамтран ажиллахыг урьж байна

Тус хүрээлэн нь Барилга, хот байгуулалтын яамнаас зарласан

  • “Багануур-Чойр 220 кВ-ын шинэ 2 хэлхээ ЦДАШ барих, Багануур, Чойр дэд станцыг өргөтгөх ажлын зураг төсөл” БХБЯ/202202222 дугаартай зөвлөх үйлчилгээ /220 кВ-ын ЦДАШ-ын урт 180 км орчим/
  • “Багануур-Чингис-Чойбалсан чиглэлийн 220 кВ-ын 2 хэлхээт ЦДАШ, дэд станцын зураг төсөл” БХБЯ/202202224 дугаартай зөвлөх үйлчилгээ / 220 кВ-ын ЦДАШ-ын урт 550 км орчим/ зөвлөх үйлчилгээний тендерүүдэд оролцож байгаа бөгөөд дээрх ажлын хүрээнд хийгдэх геодезийн хэмжилт болон зураглалыг боловсруулах ажлыг тухайн тендерүүдэд шалгарсан тохиолдолд дараах шаардлагыг хангасан байгууллагатай хамтран ажиллахыг урьж байна. Үүнд:  

Шалгуур үзүүлэлт

Үнэлгээ

1

Байгууллагын тусгай зөвшөөрөл

10

2

Санал болгож буй мэргэжилтний намтар, туршлага

10

3

Хээрийн трасст ашиглагдах машин, техник, ажиллах хүний нөөц

20

4

Эрчим хүчний чиглэлээр хийсэн ажлын жагсаалт                     /3 хүртэл/

15

5

Зөвлөхийн ажлыг гүйцэтгэх хугацаа

20

6

Зөвлөх үйлчилгээний үнийн санал /хавсралтаар задалж ирүүлэх/

20

7

Ажлын тайланг Монгол, Англи хэл дээр гүйцэтгэх чадвар

5

Нийт дүн

100

Дээрх шаардлагыг хангасан байгууллага, аж ахуйн нэгж ажил гүйцэтгэх үнийн саналыг баримт материалын хамтаар 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 17:30 цаг хүртэл ankhtuya@meei.energy.gov.mn хаягаар болон “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨААТҮГ-ын 303 тоот өрөөнд ирүүлнэ үү.